Sunday, October 20, 2019




  Өөрийгөө байдаг л нэгэн мэт бодож, сэтгэл       дундуур явна уу? Өдөр тутмын уйтгартай   ажлуудаа хүчлэн хийж, цаг хугацааг хий дэмий   өнгөрөөж байгаа бол дараах зөвлөгөөг нэг   уншаад үзээрэй. Амжилтанд хүрэхэд нэг алхам   ойртоно гэдэгт итгэлтэй байна.
Өөрийгөө хөгжүүлэх арга

1. Шинэ чадвараа олж нээ
Өөрт тохирсон, хийхэд сонирхолтой, урамтай ажил ол. Интернэтээс ороолт малгай нэхэх заавар үзээд дууриаж хийх гэх мэт
2. Сониуч зангаа битгий дар
Хайрцган дотроосоо гараад томоор сэтгэ. Нүдээ нээ, эргэн тойронд чинь хичнээн олон гайхалтай, таны мэдэхгүй өнгөрөөсөн зүйлс байдгийг олж мэдээд та лав итгэхгүй биз. Аливаа зүйлийг нухацтай судлаж үзээд түүн дээрээ дөрөөлөн төлөвлөгөөгөө гаргаж ч болно.

3. Оновчтой асуулт асуу
Жишээ нь: Үдэшлэг дээр хүмүүст өөрийгөө сонирхолтой хүн гэдгийг батлах гэж олон зүйл ярьсны хэрэггүй. Заримдаа голыг нь олсон ганцхан сайн асуулт олон зүйлийн цогц болж, бусдад гайхалтай сэтгэгдэл үлдээхүйц  хүчтэй байж чаддаг.
4. Бодлоо чөлөөтэй илэрхийл
Бусад хүмүүс дургүй байх нь хамаагүй, зүгээр л өөрийн бодлоо ойлгуулж сураарай.

5. Сонирхолоо дага
Сонирхолгүй, уйтгартай зүйлсийг хүчээр сурах гэж оролдох нь сэтгэн бодох, төсөөлөн бодох чадваруудыг тань унтрааж орхидог.  Тиймээс өөрийн сонирхож буй зүйлсдээ цаг зав, анхаарал хандуулах нь маш чухал
6. Унш, унш бас дахин унш
Өөрт олдох боломжтой бүх л эх сурвалжаас  шашин, түүх, соёлын талаарх ялгаануудыг олж мэдэхийг хичээгээрэй. 

Sunday, September 29, 2019

Алдартай хүмүүсийн хэлсэн үг ^^ ^^


Бусдын амьдралаасаа түүхчлэн, бодит үнэнийг мэдрэн ухаант суутны тархинд нь бууж, дэвтэрт нь
тэрлэгдсэн үнэт үгсийг тунгаахад илүүдэхгүй билээ.